Шууд Chart

Гандантэгчинлэн хийдэд ариутгал, халдваргүйжүүлэлт хийлээ

2014-10-30 13:59:42

Нийслэлийн Мал эмнэлгийн газраас өчигдөр Гандантэгчинлэн хийдэд ариутгал, халдваргүйжүүлэлт хийжээ. Учир нь тус хийдийн ойр орчимд тагтаа шувуу олноор цуглаж, сангас, үс ноосоо их хэмжээгээр хаясан байдгийг иргэд хэлж байна.  

Энэ нь  нийслэлчүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй болсон тул мал, амьтнаас хүнд халдварлах элдэв төрлийн бичил орчны нян, вирус, бактерийн халдвараас урьдчилан сэргийлж ариутгал хийхэд хүрчээ. Улаанбаатар хотын түүхэн барилга байгууламж болох Гандантэгчинлэн хийдийг ариутган халдваргүйжүүлэх ажлыг  тус хийдээс гадна “Таны буянд даган баясъя” төв, Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр  хэлтэс зэрэг байгууллагууд  хамтран зохион байгуулжээ. Ганданг ариутгахдаа БНСУ-д үйлдвэрлэсэн "Хай - күф" халдваргүйжүүлэгч бодисыг хэрэглэсэн бөгөөд энэхүү бодис нь хүн, амьтан, ургамалд хор хөнөөлгүй гэж мэдэгдэв.

Түүнчлэн Гандантэгчинлэн хийд орчимд олноор цугласан тагтаа цахилгааны утас дээр сууж, нисэх үед нь цахилгааны утас савлаж, тэр тоолонд цахилгааны утас гэмтэж байгааг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байна. Тиймээс Монголын ард түмний соёлын өв болсон Гандантэгчинлэн хийдийг галын аюулаас хамгаалах үүднээс тагтаа хооллохгүй байхыг уриалж байна.

 


Гандантэгчинлэн хийдэд ариутгал, халдваргүйжүүлэлт хийлээ  
Үзсэн: 1233 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2014-10-31 11:14
amitand neleeldeggui um bol hiij yahiin be? nyan bakter amid amitan bishuu?

Бидэнтэй нэгдээрэй