Шууд Chart

Хэрэг шийдвэрлэх явцыг хянах боломжтой болов

2014-10-30 15:15:54

Шүүхэд хандсан иргэд хэрэг шийдвэрлэх явцыг хянах боломжтой боллоо. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэгдсэн систем өнөөдрөөс ашиглалтад орсноор ийм боломж бүрдэж байгаа юм. Харин өмнө нь шүүхийн үйл явц, хэрэг ямар шатанд явж байгаа болон ямар шүүгч тус хэрэг дээр ажиллаж байгаа зэрэг мэдээллийг авах боломжгүй байсан байна.

Тус программ хангамж иргэний хэргийг хянан шийдвэрлэхтэй холбоотой мэргэжлийн анхны программ хангамж болж байгаагаараа онцлогтой юм. Мэдээллийн дэлгэрэнгүйг "Хурд" агентлагийн сэтгүүлч Л.Алтанхишиг хүргэнэ.  


Хэрэг шийдвэрлэх явцыг хянах боломжтой болов   
Үзсэн: 704 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй