
Өнөөдөр Төрийн ордонд Ерөнхий сайдыг огцрох талаар шуугисан өдөр болж өнгөрлөө. Өглөө АН-ын бүлэг хуралдаж эхлэхдээ хуралдааны үеэр Ерөнхий сайд өөрөө мэдэгдэл хийж намын даргын суудлаасаа огцрох саналаа танилцуулна хэмээн мэдэгдэж байсан. Гэвч чуулганы хуралдааныг хойшлуулан байж хуралдсан бүлгийн хуралдааны үеэр Ерөнхий сайд намын даргаасаа огцрох мэдэгдэл биш харин цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн гэдгийг зарим гишүүд хэлж байна.
Түүнчлэн АН-ын бүлгийн гишүүдийн 19 нь гарын үсэг зурж, намын даргаа огцруулах саналыг өргөн барьсан тохиолдолд хэлэлцэх боломжтой аж. Гэтэл өнөөдөр хуралдаанд оролцсон бүлгийн нийт 35 гишүүдээс өөр өөр санал гарч Ерөнхий сайдыг огцруулах асуудалд 19 гишүүн санал нийлж чадаагүй байна.
Албан бус эх сурвалжуудын өгч буй мэдээгээр АН-ын бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайдыг намын даргаас буулгахгүй гэсэн саналд нэгдсэн байна. Гэхдээ энэ асуудлыг эцэслэн шийдээгүй бөгөөд чуулганы нэгдсэн хуралдааны дараа буюу орой АН-ын бүлэг дахин хуралдах ажээ.
Ерөнхий сайд огцрох мэдэгдэл хийгээгүй гэв | ||
Үзсэн: 1404 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.