Хүнсний бүтээгдэхүүндээ олон улсад хориглосон химийн нэмэлт бодис хэрэглэдэг компаниудын нэрийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ. Дотоодын үйлдвэрүүд хүнсэндээ хориотой химийн бодис хэрэглэж байгаа тухай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн есдүгээр сард мэдээлж байсан юм. Гэсэн хэдий ч яг ямар, ямар компанийн бүтээгдэхүүнээс илэрсэн тухай хэлээгүй байсан. Харин өнөөдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдлагын зөвлөлийн хурал дээр эдгээр компанийн нэрийг хэллээ. Энэ талаар мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хэлтсийн дарга Л.Гэрэлмаа бидэнд яриа өгчээ.
Тэгвэл одоо энэ хүнсний нэмэлт хэрэглэсэн компаниудад ямар хариуцлага тооцох вэ? Цаашид ийм зөрчил гаргуулахгүй байх үүднээс мэргэжлийн хяналтын байгууллага хэрхэн анхаарах вэ? Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг өнөө орой 18 цагийн "Тусгал" мэдээллийн шууд хөтөлбөрөөс хүлээн авч сонсоорой.
| Хүнсний бүтээгдэхүүнд хориглосон бодис хэрэглэж буй компаниудыг нэрлэжээ | ||
| Үзсэн: 2761 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.