Шууд Chart

Хятад улс импортын нүүрсний татвараа нэмэгдүүллээ

2014-10-30 16:52:25

БНХАУ энэ сарын 15-наас эхлэн импортын нүүрсэнд 3-6 хувийн татвар ногдуулахаар болсон. Энэ  татварыг өмнө нь 2007 он хүртэл мөрдөж байгаад хүчингүй болгож байсан юм. Тэгвэл Хятад улсын энэ шийдвэр  манай нүүрсний компаниудад хүндээр тусч татварын дарамт бий болж байгааг холбогдох хүмүүс хэлж байна. Учир нь манайх жилд дунджаар 20 сая тонн нүүрсийг урд хөрш рүү импортлодог. Тонн тутамд 1 долларын татвар төлнө гэж үзэхэд жилдээ 20 сая америк доллар болж байгаа юм. Тиймээс нүүрсний зах зээл сайжрах хүртэл тодорхой хугацаанд манай компаниудыг нүүрсний импортын татвараас чөлөөлөх хүсэлтийг УИХ-ын дарга З.Энхболд тус улсад айлчлах үеэрээ тавьсан байна.

Нөгөө талаас Хятад улсын нүүрсний зах зээл дээр импортын татвар мөрдөж эхэлснээс хойш угааж баяжуулсан нүүрсний үнэ 10-20 юань, коксжих нүүрсний үнэ 20-30 юаниар нэмэгдсэн эерэг мэдээ байгаа юм. Нэмж дуулгахад БНХАУ-ын Засгийн газраас дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ буурсан, импортоор орж ирж байгаа хямд нүүрс дотоодын зах зээлийг давамгайлан эзэлж эхэлсэн явдлыг зогсоох, дотоодынхоо уурхайгаа дэмжихийн тулд ийнхүү импортын нүүрсний татварыг авч эхэлсэн юм. Мөн энэ талаар Ашигт малтмалын газрын нүүрсний хэлтсийн дарга Б.Алтсүхийн байр суурийг сонслоо.

Энэ талаар дэлгэрэнгүй сурвалжлагыг өнөө орой МҮОНР "Тусгал" мэдээллийн хөтөлбөрөөс хүлээн авч сонсоорой.

 

 


Хятад улс импортын нүүрсний татвараа нэмэгдүүллээ  
Үзсэн: 2821 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.229.122.xxx [103.229.122.xxx] 2014-11-06 18:41
nariin tsarig tavisniig dalimduulj bn
150.129.142.xxx [150.129.142.xxx] 2014-10-30 18:12
tumor zam gol n bish nuurs tumor zamaar zooh n gol n
150.129.142.xxx [150.129.142.xxx] 2014-10-30 18:12
nuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuurs
150.129.141.xxx [150.129.141.xxx] 2014-10-30 17:36
MAH avligachidyn tavan tolgoig hyatad zarsany balgaas bolj Hyatad uls nuursenyhee uniig nemlee shuu?

Бидэнтэй нэгдээрэй