Төрөөс эрдэм шинжилгээний ажил бүтээлийг дэмжихгүй байна гэсэн шүүмжлэл байдаг. Тэгвэл залуу эрдэмтдийг бэлтгэх ШУ технологийн салбарын бодлого хангалттай сайн бүрдсэн гэж ахмад эрдэмтэд хэлж байна.
Тухайлбал, 2008 онд залуу эрдэмтнийг бэлтгэх хөтөлбөрийг улсаас батлаж, тэдэнд салбарын яамны урамшуулал тэтгэлэг олгохоос гадна гадаад хэлний эрчимжүүлсэн сургалтад хамруулах замаар гадны улс орнуудад сургаж, судалгаа хийлгэн бэлтгэж байгаа аж. Тиймээс судалгаа хийх хүсэлтэй залуус төрөөс дэмжлэг байхгүй гэж шантарч болохгүй гэдгийг ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Рэгдэл ярьж байна. ШУА-аас өнөөдөр "Боловсон хүчнээ чадавхжуулъя" семинар зохион байгуулж, энэ талаар мэдээлэл өгсөн юм.
| "Залуу эрдэмтэд ажиллахад таатай нөхцөл бүрдсэн" гэв | ||
| Үзсэн: 742 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.