
Монголын морин спорт, уяачдын холбооны санаачилгаар дэлхийд анх удаа 3000 морь уралдуулж, 10 мянган морьтон нэгэн дор жагсах үйл явдал ирэх амралтын өдрүүдэд болох гэж байна.
Уг уралдаанд 3000 морь 22 километр зайд морьд уралдах бөгөөд уралдааны замыг Улаанбаатар, Төвийн, Хангайн, Говийн, Зүүн, Баруун гэсэн үндсэн зургаан хэсэгт хувааж уралдуулахаар болжээ.
Мөн 10 мянган морьтны жагсаалыг Монгол Улсын Ерөнхийлөгч, ММСУХ-ны тэргүүлэгч гишүүд, Монгол Улсын Тод манлай, Манлай, Алдарт уяачид манлайлан жагсч, дэлхийд дээд амжилт тогтоосноор оролцсон бүх хүмүүст Гиннесийн амжилтын батламж гардуулах аж.
Ирэх амралтын өдрүүдэд 10 000 морьтон жагсаж, 3 000 морь уралдана | ||
Үзсэн: 2236 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.