“Гэр хороолол дахь нийтийн үйлчилгээг сайжруулах" хөтөлбөрийн хүрээнд иргэдийн оролцоотой газрын зураглал хийх үйл ажиллагааны үр дүнг танилцуулах уулзалт семинар яг одоо Хангарьд ордонд боллоо.
Улаанбаатар хотын гэр хорооллын 11 хороонд иргэдийн оролцоотой мэдээ мэдээлэл цуглуулж, иргэдэд хүрч буй нийтийн үйлчигээний чанарыг хэрхэн сайжруулах талаар тэдний саналыг авсан байна. Үүний үндсэн дээр гэр хорооллыг дахин төлөвлөх явцад хаана сургууль цэцэрлэг барих, худаг ус, автобусны буудлыг нь иргэдэд хэрхэн ойртуулах гээд бодит амьдрал дээр буусан төлөвлөлт хийх боломжтой болж байгааг нийслэлийн захирагчийн ажлын албаны дарга Бадрал онцоллоо. БЗД-ийн нэг хороонд л гэхэд 1000 хүний дунд 1 худаг ажилладаг, 800 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй, 100 гаруй хүүхэд сургууль завсарддаг байна. Түүнчлэн автобусны буудал болон худгаас 5 минутаас ч илүү удаан алхаж хүрдэг иргэд нилээд олон байгаа учраас энэ бүх асуудлыг цогцоор нь шийдэж, нийтийн үйлчилгээг иргэдэд ойртуулахын тулд оршин суугчдын оролцоотойгоор хот төлөвлөлтийн газрын зураглал гаргах хэрэгтэйг албаныхан хэлсэн юм.
Одоогоор эхний ээлжийн 11 хороонд иргэдийн оролцоотой газрын зураглал гаргаад байгаа юм. Харин хотын 152 хороог нийтэд нь хамруулсан гэр хорооллын төлөвлөлтийн газрын зураглалыг Намрын УИХ-ын чуулганаас урьтаж гаргах хэрэгтэй байгааг Нийслэлийн засаг дарга Бат-Үүл онцолж байлаа. Хурлын үеэр Нийслэлийн захирагчийн ажлын албаны дарга Бадралын ярьсныг дуут мэдээгээр хүргэе.
| Гэр хороолол дахь нийтийн үйлчилгээг сайжруулна | ||
| Үзсэн: 1436 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.