Эдийн засгийн байдал тогтворгүй байгаа учраас хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүд үнэ тарифаа хямдруулахаар төлөвлөжээ. Одоогоор зүүн аймгууд руу явдаг нийтийн тээврийн үнийг буулгаад байгаа бол цаашид алслагдсан аймаг орон нутгийн чиглэлд үйлчилгээний үнэ тарифаа хямдруулна гэж Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Ж.Энхбат ярьж байна.
Мөн тэрээр хот хоорондын зорчигч тээврийнхэн өвлийн бэлтгэлээ бүрэн базааж, бүх тээврийн хэрэгсэлээ техникийн хяналтын үзлэгт хамруулж дуусаад байна гэж онцоллоо.
| Хот хоорондын нийтийн тээврийн үнийг хямдруулна | ||
| Үзсэн: 1216 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.