Шууд Chart

Улаанбаатарт 2 хэм хүйтэн

2014-11-01 08:00:30

Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй  Салхи   баруун хойноос секундэд 5-10 метр, говь тал хээрийн нутгаар  секундэд 12-14 метр хүртэл ширүүсч, Дорнод, Дарьгангын тал нутгаар  явган шуурга шуурна. Нутгийн зүүн хагст хүйтэрч  Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлжийн голын сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Эхийн голын Баянбүрд орчмоор 8-13 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 0-2 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 8 хэм хүйтэн, харьцангуй чийг 78хувь, агаарын даралт 872  гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2014 оны 11 дүгээр сарын 02-ноос 2014 оны 11 дүгээр сарын 06-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Арваннэгдүгээр сарын 4-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 5-нд зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 4-нд зарим газраар, 5-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна. 4-нд нутгийн хойд хэсгээр, 5-нд нутгийн зүүн хагаст хүйтэрнэ.


Улаанбаатарт 2 хэм хүйтэн  
Үзсэн: 866 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй