Шууд Chart

Боловсролын салбар төсвөө үр дүнтэй зарцуулж чадахгүй байна гэв

2014-11-04 15:00:23

Манай улс боловсролын салбарт төсөвлөсөн мөнгөө үр дүнтэй зарцуулж чадахгүй байна. Энэ нь сургалтын чанарыг сайжруулахад тушаа болж байгааг хэллээ. Учир нь сургуулиудад хичээл явуулах сургалтын бааз,  материаллаг орчин бүрдээгүй. Мөн сургууль, цэцэрлэг хүүхдүүдэд хангалттай бус байна. Тиймээс төсөвлөсөн мөнгийг үр дүнтэй зарцуулах хэрэгтэйг "Боловсрол эвсэл" ТББ-ын тэргүүн н.Тунгалаг ярьж байна.

Боловсролын салбарт төсөвлөж байгаа мөнгийг үр дүнтэй зарцуулахад хэрхэн анхаарч байна вэ? Түүнчлэн одоогийн санхүүжилтийг нэмэх боломжтой юу? Энэ асуудлын хүрээнд бэлтгэсэн сурвалжлагыг өнөөдөр 18 цагт МҮОНР-ийн “Тусгал” мэдээллийн шууд хөтөлбөрөөр хүлээн авч сонсоорой.

Мэдээллийг "Хурд" агентлагийн сэтгүүлч Т.Батчимэг бэлтгэжээ.

 


Боловсролын салбар төсвөө үр дүнтэй зарцуулж чадахгүй байна гэв  
Үзсэн: 864 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй