Шууд Chart

Галт зэвсгийн тооллого ирэх сарын 4-нийг хүртэл үргэлжилнэ

2014-11-04 15:08:19

“Галт зэвсэг” нэгдсэн арга хэмжээний хүрээнд иргэд галт зэвсгээ бүртгүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Улсын хэмжээнд галт зэвсэг тоолох ажил дараа сарын 4-ний өдрийг хүртэл үргэлжлэх юм. Энэ хугацаанд иргэд өөрийн гар дээр байгаа галт зэвсгээ цагдаагийн байгууллагад бүртгүүлэх ёстой.

Улсын хэмжээнд 46 мянган галт зэвсэг иргэдийн гар дээр байдаг байна. Түүнчлэн иргэд галт зэвсгээ бүртгүүлэхдээ дараах зүйлсийг анхаарах шаардлагатай гэж Улаанбаатар хотын цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах хэлтсийн мэргэжилтэн Цагдаагийн хошууч Тодбаяр хэлж байна. Мөн заасан хугацаанд галт зэвсгээ бүртгүүлэхгүй бол захиргааны хариуцлага тооцох хуультай юм байна.

 


Галт зэвсгийн тооллого ирэх сарын 4-нийг хүртэл үргэлжилнэ  
Үзсэн: 1866 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй