50 гаруй жилийн өмнө тусгаар тогтнолоо НҮБ-аар хүлээн зөвшөөрүүлсэн Монгол улсын гадаад ертөнцөд явуулдаг бодлого чамгүй амжилтанд хүрчээ. Үүнийг өнгөрсөн сард АСЕМ-ийн уулзалтыг эх орондоо зохион байгуулах эрх авсан үйл явдал харуулж байна гэж судлаачид онцлолоо. Энэ мэдээллийг анх сонссон олон хүн эдийн засгийн ач холбогдлыг нь лавлан сонирхож байсан нь нууц биш юм. Тэгвэл АСЕМ-ийг даргалж өөрийн орондоо зохион байгуулах эрх авсан нь мөнгөнөөс илүү үнэ цэнтэй, харьцуулшгүй давуу талтай гэх хариултыг судлаачид өглөө.
АСЕМ-ийн уулзалтаар дэлхийн болон бүс нутгийн хэмжээнд тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, гарах арга замын талаар ярилцдаг. Үүнээс гадна хоорондоо үл ойлголцдог улс орнуудийг эвлэрүүлэн зуучлах талбар болдогоороо онцлог юм. Эдгээр хүчин зүйлийн талаар Гадаад харилцаа эдийн засгийн хамтын ажиллагааны яамны олон улсын байгууллагуудын захирал н.Ганболд ингэж ярилаа.
| АСЕМ-ийг даргалж өөрийн орондоо зохион байгуулах эрх авсан нь чамгүй амжилт | ||
| Үзсэн: 850 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.