
Украйны ерөнхийлөгч Петро Порошенко өмнөд болон зүүн хэсгийн гол хотуудад цэргийн хүчээ зузаатгахаар шийдвэрлэсэн байна. Тухайлбал босогчид дайралт хийсэн тохиолдолд Мариуполь, Бердянск, Харкив болон Луганскийн хойд хэсгийг хамгаалах зорилгоор ийм шийдвэр гаргажээ. Донецк болон Луганск зэрэг босогчдын мэдэлд буй бүс нутгуудад сонгууль болсон нь багагүй маргаан дагуулаад байгаа юм. Энэхүү сонгуулийг эсэргүүцсэн ерөнхийлөгч Порошенко Донецк болон Луганскт олгосон тусгай статусыг хүчингүй болгох санал гаргаад байна. Өнгөрсөн ням гарагт тус 2 бүс нутагт болсон сонгуулийн дараа Оросын талыг баримтлагч удирдагчид нь тангараг өргөх ёслол үйлджээ.
Тухайлбал Александр Захарченко Бүгд Найрамдах Донецк Ард Улсын ерөнхийлөгч, Игорь Плотницкий Бүгд Найрамдах Луганск Ард Улсын ерөнхийлөгч хэмээн өргөмжлөгдсөн аж. Өнгөрсөн 4-р сард Украйны зүүн хэсэгт зөрчил мөргөлдөөн эхэлснээс хойш 4 мянга хүн амь үрэгдээд байгаа юм. Барууны орнууд болон Украйны засгийн газар босогчдыг зэвсэглэж, тэдэн рүү цэргээ илгээж байна хэмээн ОХУ-ыг буруутгаж байгаа ч Москва үүнийг эрс үгүйсгэж байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
Украйны ерөнхийлөгч босогчдын эсрэг нүүдэл хийв | ||
Үзсэн: 4358 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.