Айл өрхийн ундны усны хэрэглээнд хийсэн судалгаагаар 50 гаруй хувь нь нянгийн бохирдолтой гарсан байна. “Эй Си Эф Монгол” олон улсын байгууллага 2012 оноос гэр хорооллын айл өрхийн ундны усанд судалгаа хийж эхэлжээ.
Судалгааг 250 цэгт хийсний 40-ийг нь ус түгээх байр, харин 210-ыг нь айл өрхийн хэрэглээнд хийсэн байна. Айл өрхийн усны 50 гаруй хувь нь нянгийн бохирдолтой гарсан нь ус хадгалах, зөөвөрлөх сав бохир байгаатай холбоотойг мэргэжлийн хүмүүс хэллээ. Энэ талаар “Эй Си Эф Монгол” олон улсын байгууллагын Усны хэлтсийн менежер н.Жавзансүрэн ярилаа.
Мэдээллийг "Хурд" агентлагийн сэтгүүлч Г.Амаржаргал бэлтгэлээ.
| Айл өрхийн ундны ус бохирдолтой байна | ||
| Үзсэн: 5726 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.