Энэ сарыг 16 настнуудын сар болгон зарлаж байна. Монголын залуучуудын холбооноос жил бүр иргэний тангараг өргөх ёслолыг зохион байгуулдаг. Тэгвэл энэ жил 16 настай 850 хүүхэд иргэний тангараг өргөж, иргэний үнэмлэхээ авна.
16 настай хүүхдүүд иргэний үнэмлэхээ авснаар бие даан шийдвэр гаргаж, нийгмийн ажилд чөлөөтэй оролцох боломжтой. Энэ үүднээсээ 16 настнуудын мэдлэг, ухамсар, хөгжилд зориулсан олон арга хэмжээг МЗХ-оос зохион байгуулахаар болж, энэ сарыг 16 настнуудын сар болгон зарлаж байна гэж Монголын залуучуудын холбооны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Урангоо хэллээ. Мөн тэрээр энэ жил 16 нас хүрсэн хүүхэд бүхэн энэ үйл ажиллагаанд хамрагдах боломжтойг хэлсэн юм.
| Арван зургаан настнууд иргэний тангараг өргөнө | ||
| Үзсэн: 1750 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.