Шууд Chart

Нийслэлд орон гэргүй 60 гаруй хүүхэд байна

2014-11-06 15:40:07

Нийслэлд орон гэргүй 60 гаруй хүүхэд байна. Гэвч эдгээр хүүхдийг байлгах байр байхгүй гэж хүүхэд хамгааллын мэргэжилтэн хэллээ. Улаанбаатар хотод эцэг, эхийн хараа хяналт сул 300 орчим хүүхдээс 60 гаруй нь орон гэргүй, 2-3 жил тэнэсэн байдаг. Өмнө нь цагдаагийн ерөнхий газрын дэргэд, Хүүхдийн хаяг тогтоох төв ажиллаж байсан. Харин энэ газрыг татан буулгаснаас хойш, дүүргүүдийн Хүүхэд хамгаалал хөгжлийн төв энэ  ажлыг хариуцаж байна. Хүүхдийн төлөө үндэсний газрын ахлах мэргэжилтэн Ойнбаярын ярихыг сонсоцгооё. 

Мөн хүүхдийн төлөө газраас, цагдаагийн газартай хамтран орон гэргүй хүүхэд хүлээж авах журам боловсруулж байна. Хамгийн гол нь хүүхдийг хүлээж авах орон байр, тэдэнд чиглэсэн үйлчилгээ үзүүлэхэд төрийн дэмжлэг хэрэгтэй гэж ярилаа.

 


Нийслэлд орон гэргүй 60 гаруй хүүхэд байна   
Үзсэн: 819 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй