Сум, хороонд гарч байгаа гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн сургууль завсардалт, аливаа төрлийн гэмт хэргийг таслан зогсооход нийгмийн ажилтнуудын үүрэг оролцоо чухал. Тиймээс тэдний чадавхийг сайжруулах, тэр дундаа салбар салбарын нийгмийн ажилтнуудыг хамтарч ажиллах боломжийг олгосноор тэдний ажил илүү үр дүнд хүрнэ гэж салбарын мэргэжилтнүүд онцлолоо. Энэ хүрээнд өнөөдөр нийгмийн ажилтнуудын хамтарсан багийн тэмцээнийг зохион байгуулж байна. Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газрын хэлтсийн дарга н.Есөнтөмөр ярьж байна.
Мөн энэ талаар "Дүүргүүдээс шалгарсан шилдэг есөн баг оролцож, ур чадвараа сорих тэмцээнээс гарсан оновчтой санаануудыг бодит амьдралд туршлага болгон хэрэгжүүлнэ" хэмээн зохион байгуулагчид нь онцлож байсан юм.
| Хүүхдийн асуудал эрхэлсэн ажилчдын үүрэг оролцоог нэмэгдүүлье | ||
| Үзсэн: 804 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.