Шууд Chart

2024 он гэхэд сургуулиудыг өдөр, оройн ээлжээр хичээллүүлэхээ болино

2014-11-06 16:34:08

ЕБС-иудыг нэг ээлжинд бүрэн шилжүүлэхэд 1.8 их наяд төгрөг шаардлагатай гэсэн тооцоог салбарын яамнаас гаргажээ. Харин цаг хугацааны хувьд хэзээ ийм болох вэ гэдэг нь тодорхойгүй. Гэхдээ 2024 он гэхэд сургуулиудыг өдөр, оройн ээлжээр хичээллүүлэхээ болино гэж албаны эх сурвалжууд мэдэгдэж байна. Тиймээс бид БШУЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Эрдэнэчимэгээс энэ талаар тодрууллаа.

 

Өнөөдрийн байдлаар, манай дийлэнх ерөнхий боловсролын сургууль хоёр ээлжээр хичээллэж байгаа бол 20 гаруй сургууль гурван ээлжээр хичээллэж байна. Гурван ээлжээр хичээллэж байгааг ойрын хоёр жилдээ шийдчихвэл, үүний дараа сургуулийн хүртээмжийг сайжруулж, нэг ээлжтэй болгоход гол анхаарлаа хандуулна гэж салбарын яамнаас мэдэгдлээ.

Мэдээллийг "Хурд" агентлагийн сэтгүүлч Т.Амаржаргал бэлтгэлээ. 

 


2024 он гэхэд сургуулиудыг өдөр, оройн ээлжээр хичээллүүлэхээ болино  
Үзсэн: 1498 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2014-11-06 16:52
За нар худлаа бүлт үсрэхгүй шүү. Эрдэнэяимэг нэг л мундаг хүн болж худлаа ярьжбайх юм. Тийм мундаг юм бол 2 засгийн газар дамжин ажиллахдаа энэ асуудлыг шийдэх чинь яасан юм бэ. 11, 3 сургуулиа барьчихаад худлаа бүлт үсрээч. Баруун салаанд 1 сургууль царцаагаад удаж байна. 67, 76, 104 ачааллаа дийлэхгүй байна.
103.229.120.xxx [103.229.120.xxx] 2014-11-06 16:46
2024 ãýíý ¿¿!!!!

Бидэнтэй нэгдээрэй