Шууд Chart

Шинээр байгуулагдах Засгийн газарт хяналт хэрэгтэй гэлээ

2014-11-06 17:50:47

Хүсэл зорилгоо нэгтгэе үндэсний хөдөлгөөн шинэ засгийн газартай хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Өчигдөр Монгол улсын ерөнхий сайд Норовын Алтанхуяг үүрэгт ажлаасаа огцорсон. Харин Төрийн бус байгууллагуудын нэгдэл болох "Хүсэл зорилгоо нэгтгэе" үндэсний хөдөлгөөн шинэ засгийн газартай хамтарч ажиллах шаардлагатай байна гэлээ.  Учир нь төрийн байгууллагуудад иргэний хяналт хэрэгтэй, цаашлаад төрийн албан тушаалтнуудад хариуцлага тооцох цаг нь болсон гэж тэд үзэж байна. "Хүсэл зорилгоо нэгтгэе" үндэсний хөдөлгөөний олон нийттэй харилцах албаны дарга н.Алтанцэцэг ингэж ярьж байна.

Түүнчлэн шинэ засгийн газраас тус хөдөлгөөний хүсэлтийг хүлээн авахгүй бол тэмцлийн хэлбэрт шилжинэ гэж тэд мэдэгдсэн юм.


Шинээр байгуулагдах Засгийн газарт хяналт хэрэгтэй гэлээ  
Үзсэн: 966 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй