“Прокурорын байгууллагын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах саналтай байна. Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг Улсын Ерөнхий Прокурорын орлогч Эрдэнэбат ахлаж ажилласан байна. Ажлын хэсэг одоо мөрдөж байгаа хуулийг хянан үзээд прокурорын байгууллагын зарим чиг үүрэгт өөрчлөлт оруулжээ. Тухайлбал прокурорууд хээл хахуулиас сэргийлэн нөлөөллийн мэдүүлэг бичих ёстой гэж УЕП-ын газрын Олон нийттэй харилцах албны мэргэжилтэн Отгончимэг хэллээ.
Холбогдох албаныхан прокурорын байгууллагын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулахдаа 252 заалтыг найруулгын хувьд өөрчилөх нь зүйтэй гэж үзэж байгаа юм байна.
Мэдээллийг Хурд агентлагийн сэтгүүлч Л.Алтанхишиг бэлтгэжээ
| “Прокурорын байгууллагын тухай хууль”-д өөрчлөлт оруулах саналтай байна | ||
| Үзсэн: 1150 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.