Монгол Улсад өвөр монголчуудын эрхийг ихээр зөрчиж байгааг зарим хүмүүс хэлж байна. Тухайлбал БНХАУ-ын иргэн НҮБ-гаас орогнол хүсэгч Д.Далайбаатар, Н.Тулгуур, В.Түвшинзаяа гурвыг БНХАУ-руу албадан гаргаж 10 жил монголд нэвтрүүлэхүй байхаар хар тамга даржээ. Энэ шийдвэрийг НҮБ болон ар гэрийнхэн нь эсэргүүцэж байгаа юм. Учир нь албадан гаргаж байгаа шалтгаанаа Үндэсний аюулгүй байдалд заналхийсэн гэж ТЕГ-аас мэдэгдсэн ч үүнийгээ батлах ганц баримт гаргаж ирээгүй гэдгийг холбогдох хүмүүс хэлж байна. Тодруулбал БНХАУ-ын иргэн Тулгуур нь Батзаяа гэх монгол эмэгтэйтэй хоёр жилийн өмнө гэр бүл болсон байна. Гэтэл гэр бүлийн тухай хуулийг зөрчиж нөхрийг нь албадан гаргасанд гомдолтой байгаагаа н.Батзаяа хэллээ.
| Өвөр монголчуудын эрхийг зөрчиж байна гэв | ||
| Үзсэн: 1127 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.