АНУ-ын хэдэн арван дипломат төлөөлөгчийн газрыг алан хядах ажиллагаа гарч болзошгүйн улмаас хэсэгтээ хаагаад байгаа. Тэгвэл хэдэн 7 хоногийн өмнө “Аль-Кайда”-гийн удирдагч Айман Аз-Завахирийн тушаал зааврыг дундаас нь барьснаар олж авсан, мэдээлэлдээ тулгуурлаж АНУ ийм түгшүүрийн харанга дэлджээ. “Ассошиэйтэд пресс” агентлаг Америкийн тагнуулынхны дундах эх сурвалжаас иш татан энэ тухай мэдээлсэн байна. Йеменд төвлөрдөг “Арабын Хойгийн Аль-Кайда нэртэй салбар байгууллагын удирдагч Насер аль-Ваиши-д Аз-Завахиригаас зааварчилга явуулсан аж. Утсаар юмуу аль эсвэл холбогдох программ хангамж ашиглан интернэтээр явуулсан байж болзошгүй уг зааварчилгааг Америкийн тусгай албад замаас нь олж авснаар өргөн цар хүрээтэй түгшүүр зарлахад хүргэжээ. Мэдээлэлд, нэг эсвэл нэг хэсэг алан хядах ажиллагааг өнгөрөгч Ням гарагт буюу 8 сарын 4-нд явуулахаар Аз-Завахири Аль-Ваиши-д тушаасан байсан байна. Гэхдээ яг хаана, ямар байгууламж, хүмүүсийг байгаа болгохыг нь дурдаагүй байсан ажээ. Хэдийгээр Арабын хойгийн орнуудад гол аюул заналхийлж байгаа боловч, АНУ-ын төрийн департамент америкийн иргэдийн эсрэг чиглэсэн алан хядах ажиллагаа дэлхий хаана ч гарч болзошгүй хэмээн сэрэмжлүүлж байгаа юм. Энэ шалтгаанаар АНУ өнгөрсөн амралтын өдрүүдэд Ойрхи Дорнод, Африкийн 30 шахам улс дах элчин сайдын яамдаа хаасан бол, тэдгээрээс 19 нь 8 сарын 10-ныг болтол хаалттай хэвээр байх болоод байгаа юм.
Л.Пүрэвдолгор
| АНУ террорист бүлэглэлээс сэрэмжилсэн хэвээр байна | ||
| Үзсэн: 1070 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.