Байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлэх чиглэлээр ажилладаг “Гектех” Групп төв суурин газрын ахуйн хог хаягдлыг дахин боловсруулах замаар цахилгаан, дулаан үйлдвэрлэх үйлдвэрийг Дархан-Уул аймагт байгуулахаар аймаг, сумын удирдлагуудтай эхний яриа хэлэлцээр хийлээ.
Дархан сум 80-аад мянган хүн амтай, хоногт 60 тонн хатуу хог хаягдал гардаг. Үүний 35-40 хувийн хатуу хог хаягдлыг дахин боловсруулж нүүрсний холимогтой нийлүүлж шатааснаар агаарт ялгарах хорт хийн агууламж бараг байхгүй болдог гэж мэргэжилтнүүд танилцууллаа. Энэ үйлдвэрийг барих өртөг нь 6.2 сая америк доллар боловч үйлдвэрийг БНСУ-ын зуун хувийн хөрөнгө оруулалтаар барих юм байна. Харин орон нутаг үйлдвэрийг барих газар, дэд бүтэц, хэрэглэгчийг нь олж өгөх үүрэг хүлээх юм.
| Дархан хотод дулааны үйлдвэр барина | ||
| Үзсэн: 11344 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.