Шууд Chart

“Буянт ухаа 1” цогцолборын 11 барилгыг 100 хоногийн дотор барьжээ

2013-08-06 15:03:33

“Буянт Ухаа 1” орон сууцны цогцолборын есөн давхар бүхий 11 барилгыг 100 хоногийн дотор барьсан байна. Өнөөдөр буюу энэ сарын 6-ны өдөр тус барилгын ажилтай МУ-ын ерөнхий сайд Н.Алтанхуяг танилцлаа.
 
Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар Хан-Уул дүүргийн ес  дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Буянт Ухаа 1” 1500 гаруй айлын орон сууцны барилгын ажлыг энэ оны 4-р сард эхлүүлсэн. Эхний ээлжийн 500 айлын орон сууцыг энэ оны 12-р  сарын 21-нд ашиглалтанд оруулах юм байна. Харин цогцолборыг бүхэлд нь  ирэх 2014 оны 5 сард хүлээлгэн өгөх ажээ.
 
Үндэсний барилгын таван компани нийлж “Үндэсний бүтээн байгуулалтын корпораци”-г байгуулж  тус цогцолборын ажлыг гүйцэтгэж байна. Монгол инженерүүд, баридлгачдаас бүрдсэн 700 гаруй ажилчид ажиллаж байгаа юм. Бүрэн цутгамал хийцтэй, энэ хотхоны хувьд маш чанартай, үлгэр жишээ болохуйц гадна тохижилт, цэцэрлэг, үйлчилгээний төвүүд, болон зам инженерийн дэд бүтцийг шийдэх юм байна.
 
Угсралтын ажил дууссан 11 барилгад дулаан оруулж өвлийн улиралд дотоод заслын ажлыг гүйцэтгэхээр болжээ.
Одоогоор захиалга авч эхлээгүй бөгөөд нийслэлд зарагдаж байгаа барилгаас үнийн хувьд хамгийн хямд байна гэдгийг ерөнхий сайд онцоллоо.

“Буянт ухаа 1” цогцолборын 11 барилгыг 100 хоногийн дотор барьжээ  
Үзсэн: 2224 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй