Байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах замаар байгальд ээлтэй экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэн амьжиргаагаа дээшлүүлж байгаа хүмүүсийг дэмжиж сурталчилах, улмаар зах зээлд зуучлах зорилготой “Хөгжилд хүрэх түншлэл” нөхөрлөлүүдийн сүлжээнийхэн орон нутагт ажиллаад иржээ.
Дундговь, Сэлэнгэ, Төв аймаг зэрэг орон нутгийн 40 шахам иргэд энэ аялалд оролцон газар тариалангийн бүс нутаг Дархан Сэлэнгийн бүлэг нөхөрлөлүүдийн үйл ажиллагаатай танилцаж ,туршлага судалсан байна.
Иргэд жимс ногоо тариалж, мод үржүүлгийн ажилд идэвхтэй оролцож орчин тойрноо өөрсдөө моджуулж эхэлвэл энэ нь өөрөө байгаль орчноо хамгаалах хамгийн үр дүнтэй арга болдог байна.
НҮБ-ын даян дэлхийн байгаль орчны сан, жижиг төслийн хөтөлбөрөөс ногоон байгууламжийг дэмжсэн 300 шахам жижиг төслийг 11 аймагт хэрэгжүүлжээ.
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн иргэн н.Дагвадоржтой ярилцсанаа та бүхэндээ хүргэж байна.
Тэрээр хэлэхдээ: НҮБ-ын даян дэлхийн байгаль орчны сан, жижиг төслийн хөтөлбөрт хамрагдан мод үржүүлэн, одоогоор 30 нэр төрлийн 4000 мод бут тариалаад байна. Эдгээрээс 300 чацаргана, 200 үхрийн нүдний буттай. Үлдсэнд жимс, жимсгэний мод тариалаад байгаа юм. Мөн 40-өөд бүл зөгийтэй аж ахуйгаа эрхлээд явж байна гэлээ.
| “Хөгжилд хүрэх түншлэл” сүлжээнийхэн орон нутагт ажиллаа | ||
| Үзсэн: 1592 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.