Цагдаагийн бүтцийг өөрчилж 86 албан хаагчийн орон тоог шинээр бий болголоо. Өмнө нь цагдаагийн хэрэг бүртгэгчид гадуур эргүүл шалгалт хийдэггүй байсан. Харин өнөөдрөөс эхлэн тэд цагдаагийн зарим албан хаагчийн адил эргүүл хийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх юм байна. Өөрөөр хэлбэл цагдаагийн байгууллага олон даргатай байхаас илүү хэргийн газар ажиллах хүчээ нэмэгдүүлэх бодлого барина гэж Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Цагдаагийн хурандаа Б.Баатархүү хэллээ.
Түүнчлэн цагдаагийн албан хаагч гарсан хэргийг бүртгэн авах бус урьдчилан сэргийлж ажиллах нь чухал гэдгийг үндэслэн дээрх шийдвэрийг гаргасан байна.
| Цагдаагийн алба хаагчид гэмт хэргээс урьдчилан сэргийлж ажиллана | ||
| Үзсэн: 806 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.