Шууд Chart

Францын Ерөнхийлөгчийн нэр хүнд унасаар байна гэжээ

2013-08-06 15:43:14

Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд амралтын хугацаанд нь ямар нэг гэнэтийн нөхцөл байдал үүсэхэд бэлэн байхын тулд ажлын утсаа салгалгүй ямагт холбогдохыг танхимынхаа гишүүддээ хатуу сануулсан байна. Засгийн газрын зарим гишүүд харин Ерөнхийлөгчийнхөө энэ зөвлөмжид дургүйцлээ илэрхийлж байгаа бол, шинжээчид харин Олландыг энэ алхмаараа сайд нарынхаа нэр хүндийг дээшлүүлэхийг хичээж байна гэж дүгнэлээ. Франц улс одоогоор түүхэндээ байгаагүй өндөр ажилгүйдэлтэй, дээр нь иргэдийнх нь гуравны нэг орчим хувь нь огтоос амарч зугаалах санаагүй байгаа юм. Нийгмийн судалгаануудаас харахад, Ерөнхийлөгчийнх нь нэр хүнд тийм ч сайнгүй байгаа аж. Дээр нь Олланд “Версаль”ийн ордны ойролцоо тансаг харшид амралтаа өнгөрүүлэхээр сонгосныг Францчууд шүүмжилж байгаа юм байна.

Л.Пүрэвдолгор


Францын Ерөнхийлөгчийн нэр хүнд унасаар байна гэжээ  
Үзсэн: 927 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй