Шууд Chart

"Виктори 2014" бүжгийн тэмцээн эхэллээ

2014-11-12 15:08:58

"Виктори 2014" бүжгийн спортын улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ. 

Бүжгийн спортыг хүүхэд залууст сурталчлах, тамирчдын дундах тэмцээн уралдааныг нэмэгдүүлэх зорилготой тус тэмцээнд 16 багийн 500 орчим тамирчин оролцож байна.

Өнөөдөр тэмцээний хамтлагийн төрөл болж шилдгүүдээ шалгаруулах юм. Тус төрөлд оролцож байгаа хамгийн залуу бүрэлдэхүүнтэй хамтлаг нь таван настай тамирчдаас бүрдэж байна.

Улсын аварга шалгаруулах тэмцээн уламжлал ёсоор хүүхэд, өсвөр нас, залуучууд, ахмад гэсэн дөрвөн төрөлд шилдгүүдээ шалгаруулна. Тэмцээний ерөнхий шүүгч н.Ганзориг ингэж ярьж байна.  


"Виктори 2014" бүжгийн тэмцээн эхэллээ  
Үзсэн: 1591 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй