Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 3500 гаруй барааг хилийн мэргэжлийн хяналтаас чөлөөлөхөөр болсон.
Өмнө нь хилийн мэргэжлийн хяналт бүх барааг хил дээр нэг бүрчлэн шалгаж, дээж авдаг байсан. Мөн хяналт шалгалт хийх аргачлал нь тодорхойгүй. Шаардлагагүй олон шат дамжлагатай байсан юм.
Харин одоо барааны эрсдлийг тодорхойлдог болсноор огт эрсдэлгүй гэж үзсэн бараа бүтээгдэхүүнийг хяналт шалгалтаас чөлөөлж байна.
Мөн эрсдэлтэй бараа бүтээгдэхүүнийг дотор нь ангилснаар хилийн хяналт үр дүнтэй болсон гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газрын, экспорт, импортын хяналтын хэлтсийн дарга г.Одонтунгалаг ярилаа.
| Хилийн хяналт үр дүнтэй боллоо | ||
| Үзсэн: 756 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.