Шууд Chart

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан АНУ-ын Азийн сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

2013-08-06 17:02:14

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан АНУ-ын Азийн сангийн суурин төлөөлөгч хатагтай Мелони К.Линдберг болон тус сангийн Сан Франциско дахь төвийн Хэвлэл мэдээлэл, олон нийт хариуцсан менежэр хатагтай Алма Фрийман нарыг хүлээн авч уулзаж, тус сангийн Монгол дахь салбар байгуулагдсаны 20 жилийн ойтой холбогдуулан ярилцлага өглөө. 

Уулзалт ярилцлагын үеэр П.Цагаан Монгол орны Ардчиллын ололт амжилтад Азийн сангийн оруулж буй хувь нэмрийг цохон, тулгарч буй бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд цаашид хэрхэн хамтран ажиллах талаар хатагтай Мелони К.Линдбергтэй санал солилцсон байна.
АНУ-ын Азийн сан нь 1990 онд Монгол Улсад байгуулагдсан хамгийн анхны ашгийн бус байгууллага юм. Тус сангийн урт хугацааны цогц хандлага, хэрэгжүүлсэн хөтөлбөрүүд нь Монгол Улсын шилжилтийн түүхийн эгзэгтэй үед чухал хэрэгцээ шаардлагыг хангаж чадсан юм.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан АНУ-ын Азийн сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 1108 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй