Шууд Chart

Ганц биечүүд "Alibaba"-д $9.3 тэрбумын орлого оруулав

2014-11-12 16:19:35

Хятадын онлайн худалдааны аварга компани болох "Alibaba" Ганц биечүүдийн өдрөөр $9.3 тэрбумын борлуулалт хийсэн гэдгээ мэдэгдлээ. Мягмар гарагийн орой тус компанийн борлуулалт 57.1 тэрбум юаньд хүрч, 278 сая захиалгыг эздэд нь илгээсэн байна. Харин өнгөрсөн онд "Alibaba" $5.75 тэрбумын борлуулалт хийж байсан аж. Ганц бие хүмүүсийн өдрөөр онлайн жижиглэн худалдааны дүн хамгийн өндөр байдаг бөгөөд АНУ-д тохиодог Кибер давааг гараг-т мөн л онлайн худалдаа ихээхэн эрчимждэг юм. 

"Alibaba" 2009 онд борлуулалтаа өсгөх зорилгоор Хятадад 11-р сарын 11-нд Ганц биечүүдийн өдрийг тэмдэглэх санаачилгыг гаргаж байсан гэдэг ч 1993 онд Нанжины Их Сургуулийн оюутнууд тус өдрийг Валентины Өдөртэй эсрэгцүүлж, ганц бие хүмүүс өөртөө эд зүйл худалдан авах өдөр болгон тэмдэглэх санаа гаргаж байсан талаар BBC мэдээлж байна.
Түүнээс хойш 11-р сарын 11 нь Хятадын хурдацтай өргөжиж буй онлайн зах зээлийн хувьд томоохон түлхэц өгдөг өдөр байсаар иржээ. AT Kearney байгууллагын тооцоолсноор энэ зах зээл ирэх хэдэн жилийн хугацаанд жилд 25 хувиар өсөх төлөвтэй байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Ганц биечүүд "Alibaba"-д $9.3 тэрбумын орлого оруулав  
Үзсэн: 2644 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй