
Чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх оны Төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр хуулийн төсөлтэй холбоотой нийт 75 зарчмын зөрүүтэй санал тус бүрт гишүүдээс санал хурааж байгаа юм. Санал хураалт үргэлжлэн явагдаж байна.
Тухайлбал, ажлын хэсгээс АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг 2016 онд Монгол Улсад зохион байгуулах бэлтгэл зардалд шаардагдах таван тэрбум төгрөгийг төсөвт нэмэх санал оруулсан нь гишүүдийн дэмжлэгийг авлаа. Мөн Монгол судлалыг дэмжих санд олгох төсвийн санхүүжилт, урсгал зардлыг 300 сая төгрөгөөр нэмэгдүүлэх саналыг олонхийн дэмжлэг авсан бөгөөд ажлын хэсгийн ахлагч Б.Болор гишүүн Берклигийн их сургууль дээр Монгол судлалын тэнхим байгуулагдаж байгаа гэдгийг хэлсэн юм.
Үүнээс гадна ирэх онд Элсэлтийн ерөнхий шалгалтыг улсын хэжээнд цахим хэлбэрээр авах ажлыг зохион байгуулахтай холбогдуулан 500 сая төгрөгийг Боловсрол шинжлэх ухааня сайдын урсгал зардалд нэмэхээр болсныг мөн олонхи дэмжлээ.
Түүнчлэн эрүүл мэнд, цагдаа, батлан хамгаалах, хил хамгаалах, онцгой байдлын салбараас бусад салбарын тээвэр, шатахууны зардлыг 30 хувь бууруулах саналыг мөн хуулийн төсөлд тусгажээ. Одоо гишүүд зарчмын зөрүүтэй санал бүрт асуулт асууж, санал хурааж байна. Санал хураалт явах үед гишүүд асуулт асууж байгаа бөгөөд их хурлын дарга Төсвийн тухай хууль тусгай дэгээр явдаг бөгөөд гишүүд асуулт асуухгүй харин өөрийн нам эвслээс гаргасан санал дүгнэлтийг тайлбарлах эрхтэй байдаг гэдгийг хэллээ.
АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг зохион байгуулахад таван тэрбум төгрөгийг төсөвт тусгажээ | ||
Үзсэн: 1120 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.