Нийслэлийн хэмжээнд эцэг, эхийн хараа хяналт сул 200 гаруй хүүхэд байдаг гэх судалгаа бий. Тэд эцэг, эхтэй боловч ихэвчлэн ар гэрийн ядуу амьдрал, аав, ээжийн архины хамаарлаас болж, гудамжинд лааз шил түүх, томоохон зах худалдааны төвүүдэд ажиллах зэргээр хөдөлмөр эрхэлдэг. Тэдний төлөөлөл шил түүж яваа нэг хүүтэй манай сэтгүүлчид уулзаж ярилцсан байна.
Ганц энэ хүүгээр тогтохгүй ийм амьдралтай 200 гаруй хүүхэд нийслэлд байна. Харин тэдний зарим нь хөдөлмөрийн мөлжлөгт өртөж байгааг дээрх жишээ баталж байна. Тэгвэл үүнд, Хүүхдийн төлөө үндэсний газар болон хүүхэд, гэр бүл хөгжлийн төвүүд хэрхэн анхаарч байна вэ. Дэлгэрэнгүйг МҮОНР-ийн 18:00 цагийн “Тусгал” мэдээллийн шууд хөтөлбөрөөс хүлээн авч сонсоорой.
| Бага насны хүүхдээр шил, лааз түүлгэж байна | ||
| Үзсэн: 1440 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.