
Өнөөдөр аргын тооллын 2013 оны 8-р сарын 07, Лхагва гараг. Билгийн тооллын Намрын эхэн Цагаан бич сарын шинийн 1. Хоёр хар мэнгэтэй хөхөгчин могой өдөр. Өдрийн барилдлага Рашаан. Шүтэн барилдлага Хурьцахуй. Наран өглөөний 05:43 цагт мандаж, 20:16 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хараал, жатхыг буцаах, өр барагдуулах, буг дарахад сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Намрын уур орох улирал 17 цаг 19 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй /Нас ахар болно/ хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Матар (12/22-1/19)
Урамтай өдөр. Энэ өдөр бүтээлч эрэл хайгуул оролдлого хийхэд онцгой тохиромжтой өдөр. Урам зориг уран сэтгэмж тань оргилдоо байгаа бөгөөд хайрын болон үргэлжилсэн үгийн зохиолч матрынханд ивээлтэй байх ба харин шинжлэх ухааны болон технологийн сэтгүүлд бүтээлээ хэвлүүлдэг хүмүүст саад тотгор учруулж болзошгүй. Жижиг хэсэг нарийн зүйлд анхаарал дутаж магад. Чухал шийдвэр гаргахыг хэд хоногоор хойшлуулах нь ухаалаг хэрэг болно. Янз бүрийн бараа зарах ба янз бүрийн санааг илтгэл маягаар илэрхийлэхэд ээлтэй үе.
Хумх (1/20-2/18)
Тааламжтай өдөр. Өнөөдөр дуусгаагүй орхисон ажлаа хийж дуусгахад тохиромжтой өдөр. Хийх ажлаа дараалалтай хийхийг хичээгээрэй. Ингэвэл та төвөгтэй асуудлыг сандралгүйгээр шийдэж чадна. Бусад хүмүүс хэлж, ярьж байгаа зүйлээ сайн хянадаг, бусдад хүлээн зөвшөөрөгдөөгүй л бол тэдний зөвлөгөөг сонсох хэрэггүй.
Загас (2/19-3/20)
Нийтэч өдөр. Таны бусадтай нийцтэй байдал хүчтэй байх ч уур амьсгалын таагүй байдал таны сэтгэлийг зовооно. Тайван дөлгөөн эрчүүд ч гэсэн үүнээс болж сэтгэл таагүй байна. Та өөрийн уур хилэнг хамт олон найз нөхөддөө гаргахын оронд хүрээлэн байгаа орчинд гарга. Таны түргэн зан ааш нэмэгдээд байвал ажлынхаа эргэн тойронд алхахаар гадагш гар. Хийхийг үргэлж хүсдэг байсан сонирхлоо үргэлжлүүлэх боломж олгох сургалтанд бүртгүүл.
Хонь (3/21-4/19)
Хүчтэй өдөр. Сугар болон ангараг гаригийн нөлөөгөөр таныг гайхалтай романтик учрал хүлээж байна. Од эрхсийн нөлөөгөөр таны дур булаам байдал улам бүр нэмэгдэх болно. Гэхдээ дур хүслээ хязгаарла. Хайртыгаа хэтэрхий их өмчлөх гэснээс болж асуудал үүсэх болно. Тэргэл cap ихрийн ордод байрлаж байгаа тул таны эргэн тойронд буй бүх хүмүүс маш эмзэг, сэтгэл хөдлөл ихтэй байх болно. Ажил төрлөөс болж гэр бүлийн харилцаанд асуудал үүснэ. Тиймээс ялангуяа хонины ордны эзэгтэй нар ажил төрөл болон гэр орны ажлаа хооронд нь зохицуулахыг хичээ.
Үхэр (4/20-5/20)
Хэтрүүлэгтэй өдөр. Танд өмнө нь олдож байгаагүй илүү их өргөн хүрээгээр суралцах үүд хаалга нээгдэх болно. Итгэл үнэмшил бол баримт биш гэдгийг сана. Энэ нь аливаа нэг ёс заншлын хүрээнд бий болдог бөгөөд хэрвээ өөр нэг ёс заншлын үүднээс харж үзвэл үүнийг заавал дагах шаардлагагүй. Дэлхий нийтийн орчин нөхцөлтэй танилц. Дасах чадвар тань сайн мөн бодлынхоо хүрээг ихэсгэж чадвал та илүү их амжилтанд хүрэх боломжыг нээх бөгөөд таны амьдралд олон өөрчлөлтүүдийг авчрах болно.
Хамтатгах (5/21-6/21)
Эерэг өдөр. Бизнесийн чухал гэрээ хэлцэл бүгд амжилттай болж өндөрлөнө. Түншилж ажиллахаар шийдсэн хүмүүсийн түншлэл тун амжилттай хэрэгжиж ихрүүд сэтгэл хангалуун байна. Ихрийн ордныхны хамтрагчид эхний өдрөөс л олсон ашгаа хуваалцах болно. Таны дуртай ресторанд романтик оройн хоол эсвэл тоглолтын тасалбар зэргээр сюрприз барих нь. Ямар нэгэн эм, нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж эхлэхийн өмнө хоолны дэглэм барьж хэвшвэл сайн. Энэ нь таны мөнгийг хэмнэхээс гадна, таныг стресст оруулахгүй .
Мэлхий (6/22-7/22)
Шалгах өдөр. Таны эрч хүч тань суларч байна. Гэвч та завгүй өдрүүдийг өнгөрөөсөөр амрах цаг олдохгүй. Энэ байдлаа шинэчлэхийн тулд өөрийн цаг хугацааг сунгаж ажлаа шахах хэрэггүй цаг гаргаж амсхий. Сануулахад хэрвээ та үүнийг хийхгүй бол хэнч танд хэлэхгүй. Ангараг болон дэлхий вангаас амьдралынхаа хүчээ авч байна амралт таныг сэлбэж залуужуулна. Хамт ажиллагчтайгаа өрсөлдөөнгүйгээр харин ч илүү тайван бай. Дотны найз болон гэр бүлийн гишүүд эмнэлэг явж магадгүй. Хэрэв та туслахыг хүсвэл сандралгүйгээр тайван хариуцлагатай бай энэ нь илүү дээр.
Арслан (7/23-8/22)
Дэг журамтай өдөр. Өөрийн ашигтай байдалд эргэлзэх эсвэл ирээдүйдээ итгэлгүй байх нь ажлаа хийж эхэлснээр замхарна. Үүний ачаар санаа зовохоо больж, үр бүтээлтэй юмны талаар бодоход цаг хугацаа зарцуулна. Чухал эсвэл мөрөн дээр хүнд ачаа болж буй зүйлийг хойшлуулах хэрэггүй. Өөртөө итгэлтэй, эрч хүч дүүрэн байвал ихийг бүтээж чадна. Эсрэгээрээ заримынх нь хүч тамир барагдах аюул тулгараад байгаа тул сайн амрах нь чухал. Өнөөдөр үр дүнтэй судалгаа шинжилгээ хийхэд тохиромжтой. Өөртөө анхаарал хандуулж биеэ бод.
Охин (8/23-9/22)
Завгүй өдөр. Охиныхон нэг л хийж эхэлсэн бол өөрийн мэдэлгүй ажилдаа татагдана. Өндөр хүүтэй зээл авахаасаа өмнө бүх сонголтыг нягталж үзээрэй. Хамаатан садан хөршүүдээсээ асууж сурагла. Мөрий тавих нь зөв сонголт биш боловч зүгээр сургуулилах нь танд сайхан мэдрэмж төрүүлнэ. Биеийн тамирын дасгал хий. Гэртээ уйтгарлан суухын оронд найзынхаа гэрт зочлон, кофе ууж, хөөрөлд. Зөв найзаа сонговол ядарч сульдсан оюун ухаан мэдрэмтгий сэтгэлийг тань сэргээнэ.
Жинлүүр (9/23-10/22)
Нийтэч өдөр. Чухал үйл ажиллагааны талаар ярих урилга ирэх бөгөөд сайхан явдал ч нэг талаар багагүй сандаргана. Толины өмнө сургуулилж, мэддэг зүйлийнхээ талаар заавал яриарай. Тэгвэл та сайн байхаас гадна анхаарлын төвд байгаагаа мэдэрнэ. Нийтэч зангаараа томоохон албан тушаалтнуудтай шууд харьцах юмуу нэр төрд тань нөлөөлөхгүй байхад анхаарлаа хандуулаарай. Нууц хайр сэтгэлийн асуудал одоо ид цэцэглэж эхэлж магадгүй. Үүнийг хүлээн зөвшөөрөхөөсөө өмнө сайн бодоорой.
Хилэнц (10/23-11/21)
Ярвигтай өдөр. Хилэнцийнхэн эрүүл мэнддээ санаа зовж эхлэх нь. Хууч өвчин сэдрэх аюултай байгаа тул аль болох болгоомжтой байж урьдчилан сэргийл. Элдэв зүйлд санаа зовж самгардах хэрэггүй. Бүхнийг тайван бодож таны дур булаам байдал гайхамшигийг бүтээж чаддагийг сана.
Нум (11/22-12/21)
Арзгар өдөр. Хэрвээ нумын орд тийм ч хүчирхэг орд биш бол та өнөөдөр амьдралын эрч хүч тань алга болж байгаа юм шиг мэдэрнэ. Хэдий тийм боловч хэсэгхэн зуурын л үзэгдэл сарын төгсгөлд бүх юм хэвэндээ орно. Ямар нэгэн зүйлийг өөрийн биеэр сонсох гэсний хэрэггүй. Гэхдээ мөн бусад хүмүүсийн тухай бодлоо өөртөө хадгал. Таны хөлсөлж авсан ажилтан гарахаар шийднэ. Гэхдээ зүгээр ээ орны хүн олно гэдэг тийм ч хэцүү зүйл биш. Гадагшаа гарч хуучны найзтайгаа холбоо барь. Хуучнаа дурсах гайхалтай тав тухтай завсарлага байх ба өмнө нь бодож ч байгаагүй гярхай байдлаа мэдээд та гайхах болно.
Өнөөдрийн зурхай /2013 оны 8-р сарын 7/ | ||
Үзсэн: 1931 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.