Нийтийн хоолны газруудын зөрчил дутагдал буурахгүй байна гэж мэргэжлийн хяналтын байцаагчид хэллээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн хоолны газруудад хийсэн энэ оны шалгалтаар өмнө тогтоосон зөрчлүүд буураагүй үзүүлэлттэй гарчээ. Тухайлбал, нийт 800 орчим нийтийн хоолны газарт хяналт шалгалт хийхэд, 50 орчим хувь нь зориулалтын байранд үйл ажиллагаа явуулдаггүй, түүнчлэн хоол үйлдвэрлэл үйлчилгээ явуулах туслах өрөө тасалгаагүй гэсэн зөрчил илэрсэн байна.
Мөн нийт шалгалтад хамруулсан газруудын 27 орчим хувь нь ажиллагсадаа эрүүл мэндийн үзлэгт хамруулдаггүй, 46 орчим хувь нь халдварт өвчтэй ажиллагсад болон өвчтэй хүн асардаг хүмүүс ажиллуулж байсан нь хоолны хордлогоос эхлээд халдварт өвчин тархах нөхцөл болж байсныг тогтоожээ. Зөрчил зөвхөн үүгээр тогтсонгүй эрүүл ахуй ариун цэвэр хоол хүнсний хадгалалт хамгаалалттай холбоотой зөрчлүүд түгээмэл байна гэж МХЕГ-ын хүнсний чанар аюулгүй байдлын улсын ахлах байцаагч Д.Ургамал ярилаа.
| Нийтийн хоолны газруудын зөрчил дутагдал буурахгүй байна | ||
| Үзсэн: 1168 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.