Гаалийн ерөнхий газар энэ жил улсын төсөвт нэг их наяд 919 тэрбум төгрөг төвлөрүүлэх үүрэгтэй. Тэгвэл энэ сарын 12-ны байдлаар нэг их наяд 321 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлж төлөвлөснөөс 264 тэрбум гаруй төгрөгийн алдагдалтай байгаа юм. Үүний шалтгаан нь өнгөрөгч зургаадугаар сард жижиг дунд үйлдвэрлэгчдийн тоног төхөөрөмжийг гааль, нөат-аас чөлөөлсөн явдал гэдгийг албаны хүн хэлж байна. Гэхдээ үлдсэн сар гаруйн хугацаанд алдагдлаа нөхөх чиглэл барин ажиллаж байгаа талаараа ГЕГ-ийн хууль эрх зүйн хэлтсийн улсын ахлах байцаагч Ч.Тамираа ярилаа.
Олон жилийн дунджаас үзэхэд гаалийн ерөнхий газар улсын төсвийн гуравны нэгийг дангаараа бүрдүүлдэг гэж тэрээр хэлж байсан. Нэмж дуулгахад гаалийн ерөнхий газар энэ оны 10 сарын байдлаар нийт 3800 гаруй зөрчил илрүүлж 600 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хураан авч улсын орлого болгожээ. Түүнчлэн 500 сая төгрөгний торгууль ногдуулж, дөрвөн тэрбум төгрөгийн барааг саатуулаад байгаа юм.
| Гаалийн ерөнхий газар улсын төсвийн гуравны нэгийг дангаараа бүрдүүлдэг гэв | ||
| Үзсэн: 1029 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.