Хэнтий аймгийн Батширээт сумын унаган хүү, яруу найрагч, Монгол бөөгийн удмын академийн гишүүн, Зурхай, Бөө судлаач Алтанзагасын Түмэнбаярын яруу найргийн дөрөв дэхь уран бүтээл дээжис уншигчдийн гарт хүрлээ.
“Домгийн Улирал” хэмээх нэртэй гараад буй энэхүү номоо төрөлх нутаг Хан Хэнтий Уулын аймаг байгуулагдсаны 90 жилийн ойд зориулан гаргажээ.
Түүний номын өмнөтгөл болоод редакторын ажлыг МЗЭ-ийн болон М.Цэдэндоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Ломбын Нямаа эрхэлжээ.
Тэрээр “А.Түмэнбаярын шүлгээс өнгөрсөн цаг дурсамжит гуниг өнөө үед сургамжит харуусал нэвт гэрэлтэнэ. Ахуйн дүрслэлээс бясалгал бодролын аяс нүүж буй нүүдэл харагдана. Яруу найрагч буурь сэтгэнэ гэдэг яруу найрагчийн ертөнцөд шинэ төв нээж тэндээ бүтээн туурвихын жаргал, зовлон амсахын нэр бүлгээ ... Домгийн улирал айлчилж
Сэтгэлийн чинь чанадыг гийгүүлсүгэй.
Номын буянд нэрийг
Нартад тэнгэр цэлмэтүгэй” хэмээн сэтгэлийн өргөл дайжээ.
Яруу найрагч А.Түмэнбаяр нь урьд нь дан яруу найргийн “Анир цаг” 2002 он, “Сарны гөрөөс” 2009 он, “Тэнгэрийн гүнж” 2011 он зэрэг яруу найргийн ном бүтээлээ хэвлэн нийтэлж байжээ.
| Домгийн улирал | ||
| Үзсэн: 1262 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.