Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 19-21 хэм хүйтэн

2014-11-17 15:30:47

Малчид, ард иргэдийн анхааралд: Арваннэгдүгээр сарын 19-20-нд нутгийн хойд хэсгээр цас орж, ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай, хүйтэн байхыг онцгой анхааруулж байна.

Өнөөдөр 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 4-9 м/с. 17 цагт 1 хэм, 20 цагт 6 хэм хүйтэн байна.

15 цагт Улаанбаатарт: 1 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 33 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.

2014 оны 11 дүгээр сарын 17-ны 20 цагаас 2014 оны 11 дүгээр сарын 18-ны
20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завханы нутаг, Баян-Өлгийн өмнөд, Ховд, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм, Говь-алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул голын сав газраар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэнтийн хойд, Дорнодын зүүн хэсгээр 16-21 хэм, бусад нутгаар 11-16 хэм, өдөртөө бүх нутгаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө 16-18 хэм хүйтэн, өдөртөө 1-3 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 4-9 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 3-8 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө хотын төв хэсгээр 11-13 хэм, бусад хэсгээр 19-21 хэм хүйтэн, өдөртөө 1-3 хэм дулаан байна.

2014 оны 11 дүгээр сарын 19-нөөс 2014 оны 11 дүгээр сарын 23-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Арваннэгдүгээр сарын 19-нд баруун болон төвийн нутгаар, 20-нд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгаар, 22-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 19, 22-нд ихэнх нутгаар, 20-нд говь талын нутгаар, 21-нд баруун зүгийн нутгаар секундэд 16-18 метр, Алтайн салбар уулс, Арцбогдын өвөр хоолойгоор секундэд түр зуур 24 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 19, 22-нд нутгийн баруун хэсгээр, 20-нд ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна. Бусад хугацаанд өдөртөө дулаахан байна.


Улаанбаатарт шөнөдөө 19-21 хэм хүйтэн  
Үзсэн: 849 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй