Нийслэлд төвлөрсөн дулааны сүлжээнд холбогдоогүй тохиолдолд ихэвчлэн нүүрс түлж уурын зуухаар халаалтаа шийддэг.
Гэтэл энэ нь эргээд агаарын бохирдолд сөргөөр нөлөөлж байна. Иймээс ШУТИС-ийн эрдэмтэд байгальд ээлтэй технологи нэвтрүүлэхээр туршиж эхэлжээ.
Өнгөрсөн жил л гэхэд энэ аргаар гурван сургуулийн халаалтыг шийдсэн байна. Нар, салхины эрчим хүчээр байр сууц халаах нь агаарын бохирдлыг бууруулахаас гадна ашиглалтын зардал бага гарна гэдгийг онцлолоо. Илүү дэлгэрэнгүйг ШУТИС-ийн профессор Н.Балсандоржийн ярианаас сонсоно уу.
| Айл өрхийн халаалтыг хямд аргаар шийднэ | ||
| Үзсэн: 1472 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.