
Их хэмжээний зээл авч, мөнгөө зүй бусаар зарцуулан банкны үйл ажиллагааг доголдуулсан хэргээр “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаярт эрүүгийн хэрэг үүсгээд хоёр долоо хонож байна. Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн түүнийг цагдан хорьж, эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах шаардлагатай гэж үзэж байгаа аж. Гэтэл Ц.Мянганбаяр өмгөөлөгч нартайгаа зөвлөлдөөд Нийслэлийн прокурорт хандан хүсэлт гаргасан байна. Тэрбээр өөрийг нь цагдан хорилгүй гадуур шалгах боломжтой байгаа гэж үзэж байгаагаа өргөдөлдөө дурдаад гэмт хэргийн илрүүлэлт, мөрдөн байцаах ажилд ямар нэгэн байдлаар саад учруулахгүй, мэдүүлгээ дуудсан цагт нь өгч байна гэдгээ хэлжээ. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд сэжигтэн прокурорт хүсэлт гаргах эрхтэй байдаг аж. Түүний хүсэлтэд прокурор одоогоор ямар нэгэн хариу өгөөгүй байгаа юм байна.
Ц.Мянганбаярын өргөдөлд хариу өгөөгүй байна | ||
Үзсэн: 1490 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.