
Авлигатай тэмцэх газар албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан 301 өргөдөл, гомдол, мэдээллийг одоогийн байдлаар хүлээн авчээ. Үүнээс 269 гомдол, мэдээллийг нь хянан шалгасан байна. Орон нутаг дахь байгууллага, албан тушаалтантай холбоотой ашиг сонирхлын зөрчилтэй хууль бус томилгоо болон аж ахуйн үйл ажиллагаа давхар эрхлэх, бэлэг хандив авахтай холбоотой хязгаарлалтыг зөрчсөн талаарх гомдол дийлэнх хувийг эзлэж байна. Тус газраас хийсэн хяналт шалгалтын дүнд хамаарал бүхий этгээдийн хувийн эрх ашгийг хөндсөн захиргааны акт гаргасан, садан төрлийн холбоотой этгээдийг тендерт шалгаруулж гэрээ хэлцэл байгуулсан, төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан зэрэг зөрчлүүд илэрлээ. Дээрх зөрчлийг арилгуулахаар 40 гаруй албан тушаалтанд хариуцлага тооцуулах, хууль тогтоомж зөрчсөн 20 гаруй тушаал, шийдвэрийг хүчингүй болгуулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллах талаар 60 гаруй байгууллагад анхааруулж зөвлөмж, чиглэл хүргүүлсэн байна.
АТГ-аас 40 гаруй албан тушаалтанд хариуцлага тооцуулна | ||
Үзсэн: 2744 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.