Нефтийн бүтээгдэхүүний үнэд огцом өөрчлөлт орохгүй гэж салбарын яамнаас мэдээллээ. Дэлхий нийтэд газрын тосны үнэ буурч, урьд өмнө байгаагүй уналт үзүүлээд байгаа билээ.
Гэвч ОХУ эсрэгээрээ нефтийн бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөхөөр болсон талаарх мэдээлэл байна. Тодруулбал, хойд хөрш баррель нефтийг 84 ам.доллараар бусад улсад нийлүүлж байгаа.
Харин ирэх жилээс нэг баррель нефтийг 95-100 ам.доллараар худалдаалахаар тооцоо гаргаад байгаа юм байна. ОХУ нефтийн үнийг нэмбэл, манай дотоодын зах зээлд шатахууны үнэ өсч магадгүй.
Энэ талаар манай сурвалжлагч Уул уурхай, эрчим хүчний дэд сайд О.Эрдэнэбулганаас тодрууллаа.
| Дотоодын зах зээлд шатахууны үнэ өсөх үү | ||
| Үзсэн: 780 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.