Шууд Chart

“Ургацын далай” нэвтрүүлгийн түүхийг бичжээ

2014-11-18 14:20:53

МҮОНР-ийн сэтгүүлч-яруу найрагч, хэл бичгийн ухааны доктор Лханаагийн Мөнхтөрийн “Ургацын далай 50 жил” ном хэвлэгдэн уншигч, сонсогчдод хүрлээ. Уг номыг Монголын радиогийн “Шинэ эрин Радио станц” /ШЭРС/-ын “Шинэ эриний номын сан”-гийн цуврал IV буюу “Ургацын далай 50 жил” нэрээр эрхэлжээ.

Монголын радиогийн буурал бүтээлүүдийн нэг “Ургацын далай” анх л төр засгийн шийдвэрээр түр редакциа байгуулснаас хойш эдүгээ 50 дахь намраа долгион дамжиж байгаа юм. Тус нэвтрүүлгийг сүүлийн 20 гаруй жил эрхэлж буй сэтгүүлч Л.Мөнхтөр “Ургацын далай 50 жил” номдоо энэхүү нэвтрүүлгийн үүх түүхийг бичихийг зорьжээ. Тэрээр “Ер нь сэтгүүлч хүн бол эрэл олзын ертөнцөд л амьдардаг. Тэгэхээр миний хийдэг нэвтрүүлэг бол газар тариалангийн бүс нутгаар явж, тэнд байгаа тариаланчдын аж амьдралтай танилцах, сурвалжлах, тэнд болж буй үйл явцыг дэлгэж гаргах ийм л үүрэгтэй нэвтрүүлэг. Би энэ нэвтрүүлгээ 20 гаруй жил хийлээ л дээ. Ингэж явахдаа сэтгүүлч хүн бол ямар нэгэн байдлаар уран бүтээлийн ганзага хоосонгүй л байх ёстой” гэж ярив. Мөн энэ номын зохиогч 2005 оноос эхлэн газар тариалангийн салбарын алдар суут хүмүүсийн хөргийг “Ургадаг алт” цувралаар өнөөг хүртэл бичиж байгаа юм.

Зохиогч болон редакци ирэх 25-ны өдөр “Ургацын далай” нэвтрүүлгийн 50 жилийн ойг “долгион дээрээ” тэмдэглэх ба МҮОНР-гийн байранд нэвтрүүлгийн нэрэмжит шагналаа гардуулах, бусад арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна. Дашрамд сонирхуулахад, тус нэвтрүүлгийн анхны сурвалжлагчаар Зулын Далхжав гэж хүүхдийн зохиолч, Барсын Туяа гэж радиод олон жил ажилласан тэр үеийн сэтгүүлчид анх л төр засгийн шийдвэрээр түр редакци байгуулагдахад ажиллаж байжээ.

 

МҮОНР-ийн сэтгүүлч, яруу найрагч, Хэл бичгийн ухааны доктор ph Лханаагийн Мөнхтөр

 

 

 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

“Ургацын далай” нэвтрүүлгийн түүхийг бичжээ  
Үзсэн: 2076 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй