
Монголын хөрөнгийн биржийн өнөөдөр эхэлсэн зах зээлийн арилжаагаар 12 долоо хоногийн хугацаатай 5.5 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй нийт 55.337 ширхэг Засгийн газрын үнэт цаас худалдан авах захиалга иржээ. Сангийн яамны зүгээс 100 хувь нийлүүлэлтийг баталгаажуулжээ. Энэхүү арилжаанд Монголын хөрөнгийн биржийн гишүүн үнэт цаасны компаниуд оролцсон байна. Засгийн газрын үнэт цаасны дараагийн арилжааны захиалгыг маргаашнаас эхлэн авч эхлэх ба захиалга авах эцсийн хугацаа нь энэ 25-ны өдөр дуусна. Энэхүү арилжаагаар 28 долоо хоногийн хугацаатай Засгийн газрын үнэт цаас арилжих юм. Зах зээлийн эрэлт нийлүүлэлттэй уялдуулан Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг ойрын хугацаанд нээх болно.
5.5 тэрбумын Засгийн газрын үнэт цаас зарагджээ | ||
Үзсэн: 1714 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.