Манай улсын усны бодлого, хайгуул судалгааны ажил дэлхийн бусад улс орноос 15 жилээр хоцорч явааг албаныхан хэллээ. Гэтэл улс орны хөгжлийг түргэтгэх үйлдвэр аж ахуйн нэгжүүдийг байгуулах, үйл ажиллагааг нь явуулахад хамгийн их хэрэгтэй зүйл нь ус. Тодруулбал, ирэх жил бид нүүрснээс шатахуун гаргаж авах үйлдвэр байгуулахаар ажиллаж байна. Гэтэл нэг литр шатахуун гаргаж авахад 12 литр ус ашигладаг. Энэ мэт хөгжлийн бодлогоо усны бодлоготойгоо уялдуулах зайлшгүй шаардлага байна гэж Байгаль орчин ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд ярилаа. Энэ талаар манай сэтгүүлч мэдээлнэ.
| Усны бодлого, хайгуул судалгааны ажил дэлхийн жишгээс хоцорч байгаа гэв | ||
| Үзсэн: 761 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.