Шууд Chart

УИХ-ын намрын ээлжит чуулганаар төсөв, мөнгөний бодлогын хэлэлцүүлэг чухал байр суурийг эзэлнэ

2013-08-07 15:01:19

Ирэх 10 дугаар сард эхлэх УИХ-ын намрын ээлжит чуулганаар улс орны нийгэм,эдийн засгийг хөгжүүлэх, эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлэх олон чухал хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм байна. Эдгээрээс ирэх оны төсөв мөнгөний бодлогын хэлэлцүүлэг чухал байр суурийг эзэлж байна.
 
Засгийн газар төсвийн төслийг өргөн барьснаас хойш улсын төсвийг хэлэлцэж, батлах онцгой бүрэн эрхээ парламент хэрэгжүүлдэг билээ. Гэвч хэлэлцүүлгийн явцад зарим алдаа дутагдал гарч байгааг хууль тогтоогчид үгүйсгэхгүй байгаа аж.
 
Тухайлбал, энэ оны төсвийн хуулийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтад нэг объектыг төсвийн хоёр ерөнхийлөн захирагчийн багцад тусгасан байна.Мөн төсвийн хоёр дахь хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд тусгахад хэрхэн шийдсэн нь ойлгомжгүй байдаг ажээ.Тиймээс эдгээр алдаа дутагдлыг арилгах зорилгоор УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Г.Батхүү нар Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг санаачилжээ. УИХ-ын Төсвийн байнгын хорооны дэргэд Төсвийн шинжилгээний албаны ажиллах орчин, хэм хэмжээ, чиг үүрэг, зорилгыг тодорхойлж хууль, эрх зүйн талаас нь баталгаажуулах үүднээс энэ хуулийн төслийг боловсруулсан байна.  

УИХ-ын намрын ээлжит чуулганаар төсөв, мөнгөний бодлогын хэлэлцүүлэг чухал байр суурийг эзэлнэ  
Үзсэн: 1031 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй