
Английн алдарт “Манчестер Юнайтед” клубын “Олд Траффорд” цэнгэлдэхэд Аргентинийн шигшээ Португалын шигшээ багтай тулж 0:1-ээр тоглолт өндөрлөжээ. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 90 дэх минутад буюу эцсийн мөчид Португалын шигшээ багийн Геррейро оруулж, багтаа ялалт авчирсан юм.
Тус тоглолтыг хөлбөмбөгийн хүрээнд Месси, Роналдогийн тулаан хэмээн нэрийдсэн. Учир нь үргэлжид гоолын тоо, дээд амжилтуудаараа үеийн үед өрсөлдөгч байж ирсэн супер одууд болох Месси, Роналдогийн нөхөрсөг тоглолт хийсэн юм. Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд улсуудын лиг завсарлаж, шигшээ багуудын тоглолт болсон билээ. Евро-2016 тэмцээний урьдчилсан шатны дөрөвдүгээр тойргийн тоглолтууд дуусч, түүний дараа шигшээ багууд нөхөрсгөөр тулсан юм.
Мөн энэ тоглолтын үеэр Аргентины шигшээ болон “Манчестер Юнайтед”-ын хагас хамгаалагч Анхель Ди Мариа хөлөндөө бэртэл авсан. Гэхдээ ирэх амралтын өдрүүдэд болох премьер лигийн тоглолтод оролцохыг найдаж байгаа ажээ.
Мөнхийн өрсөлдөгчдийн тулаанд Португали эр ялав | ||
Үзсэн: 2461 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.