
Манай улс ирэх онд 20 сая тонн нүүрс, таван сая тонн төмрийн хүдэр, 1.4 сая тонн зэсийн баяжмал, 10 тонн алт экспортлохоор төлөвлөсөн байна. "Үүнд үндэслэж ирэх оны төсвийн орлогын төлөвлөгөөг гаргасан. гэж Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт хэллээ.
Ирэх оны төсвийн зарлага 7.5 их наяд төгрөг байх бол, орлого нь 7.1 их наяд төгрөг байхаар төлөвлөсөн байна. Ирэх оны төсвийн орлогын 1.1 гаруй их наяд төгрөгийг уул уурхайн салбараас дангаар нь бүрдүүлэхээр төлөвлөсөн. Үүний 324 тэрбум төгрөгийг Оюутолгой компаниас, 448 тэрбум төгрөгийг Эрдэнэт үйлдвэрээс, 61 тэрбум төгрөгийг Эрдэнэс-тавантолгой компаниас төвлөрүүлэхээр төлөвлөжээ.
Ирэх оны төсвийн орлогын төлөвлөгөөг гаргажээ | ||
Үзсэн: 785 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.