Шууд Chart

Манай улсын санхүүгийн зах зээлийн 90 хувийг арилжааны банк дангаараа эзэлдэг

2014-11-20 13:56:34

Манай санхүүгийн зах зээлийн нийт активийн 90 хувийг арилжааны банк дангаараа эзэлдэг бол үлдсэн 10 хувийг хөрөнгийн зах зээл, даатгал, ББСБ, ХЗХ эзлэж байна. Арилжааны банк ийнхүү санхүүгийн зах зээлийн дийлэнх хувийг эзлэх нь эрсдэлтэй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Тиймээс цаашид санхүүгийн зах зээлийг тэнцвэртэй хөгжүүлж банкнаас бусад салбарын өсөлтийг хангах шаардлагатай байгааг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан хэлж байна. Энэ ч үүднээс санхүүгийн салбарын 2020 он хүртэл хөгжүүлэх нэгдсэн бодлого, стратегийг боловсруулж Засгийн газраар батлуулахаар ажиллаж байгааг тэрээр онцлолоо.

Өнөөдөр санхүүгийн салбарын нэгдсэн чуулга уулзалт болж байна. Энэ үеэр дээрх асуудлыг хэлэлцэж байгаа юм. Түүнчлэн энэ  чуулга уулзалтын үеэр иргэдийн санхүүгийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх талаар анхаарах хэрэгтэйг холбогдох хүмүүс онцлосон. Үүний тулд ЕБС-ийн хичээлийн программд санхүүгийн талын хичээл оруулж, олон сургалт явуулах нь зүйтэй гэж үзэж байсан юм. Бид өнөө орой "Тусгал" мэдээллийн хөтөлбөрөөр Санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, цаашдын чиг хандлагын талаар зочинтой дэлгэрэнгүй ярилцах болно. 


Манай улсын санхүүгийн зах зээлийн 90 хувийг арилжааны банк дангаараа эзэлдэг  
Үзсэн: 1475 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-11-20 20:42
110 say togrog 8% n ipotekeer avaad buten jil huug ni tolood heden togrog tolj baragduulsanaa shalgasan chini banknii huund ni 8 say 400 myanga undsen zeeliin tololt 1say200 l bolson baina daa mongolchuudaa 111111111111111111111111111111

Бидэнтэй нэгдээрэй